Байгууллагын танилцуулга
Төрөл Шуудангийн үндсэн үйлчилгээ эрхлэгчид
Байгууллагын нэр Улаанбаатар Шуудан ХХК
Хамрах хүрээ Улаанбаатар хот
Товч танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО Монгол улсын шуудангийн хөгжилд шинэчлэл хийхэд хувь нэмэр оруулж, үйлчлүүлэгчдэд шуурхай, чанартай, сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэх АЛСЫН ХАРАА 2018 онд Монгол улсын томоохон аж ахуй нэгжүүдэд шуудангийн шинэлэг үйлчилгээг үзүүлэгч, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар манлайлсан компани болох ҮНЭТ ЗҮЙЛ Мэргэшсэн ажилтнууд: Хамгийн шилдэг ажилладаг Багийн хамтын ажиллагаа: Хамтдаа ихийг бүтээдэг Манлайлал: Үлгэр жишээг үзүүлдэг Тэмүүлэл: Ямагт амжилтад тэмүүлдэг Шуурхай: Хурдан хугацаанд түгээдэг КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА “Улаанбаатар шуудан” ХХК нь 2002 онд дотоодын шуудангийн үйлчилгээ үзүүлэгч анхдагч хувийн компани болон байгуулагдан 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь одоогоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 10 салбар, 50 гаруй ажилтнуудаараа дамжуулан 40 000 гаруй хэрэглэгчдэд хэвлэл захиалга болон илгээмж түгээлтэнд суурилсан шуудангийн 10 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлж байна.Бид хэвлэл захиалгыг хаягаар хүлээн авч хүргэх, сурталчилгааны материалыг хэвлэлтэй хамт түгээх, үйлчлүүлэгчийн хүссэн байрлалд шуудангийн хайрцаг суурьлуулах, олон улсын ложистик зэрэг шинэлэг үйлчилгээнүүдийг бий болгосон нь Монгол улсын шуудангийн хөгжилд түлхэц болж үйлчлүүлэгчдийн таашаалд ихэд нийцэж байгаа билээ. Манай хамт олон нь 13 жилийн түүхэндээ “Зах зээлийг тэлэгч байгууллага”, “Шилдэг есөн аж ахуйн нэгж”-ээр тус тус шалгарч байсан. Мэдээлэл, харилцаа холбооны технологи үсрэнгүй хөгжиж буй өнөө үед бид шуудангийн уламжлалт үйлчилгээнд шинжлэх ухаан, техникийн дэвшилийг нэвтрүүлэн, үйлчлүүлэгчдийн шинэ хэрэгцээг эрэлхийлж, тэдний хүсэл сонирхол сэтгэл ханамжийг хүлээж ажиллахын төлөө чанартай үйлчилгээг чадварлаг менежмент, өндөр хариуцлагатай хослуулан ажиллах зорилт тавин ажиллаж байна. Манай компанийн шуудангийн үйл ажиллагааг 2006 оноос хойш "Билгүүнзасаг" ХХК эрхлэн явуулж байна.

Холбоо барих "Монгол Улс, Улаанбаатар хот,15160, Нэгдсэн үндэсний гудамж-2, шуудангийн хайрцаг- УБШ-100001, вэб хуудас: www.ubpost.mn, Цахим шуудан: info@ubpost.mn, Утас: 70127027, 55252085. Факс: 317498 90106050
© 1995-2017
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ЗОХИЦУУЛАХ ХОРОО