Байгууллагын танилцуулга
Төрөл Улс хоорондын шуудангийн логистик үйлчилгээ эрхлэгчид
Байгууллагын нэр Эс ЭФ Эм Эл ХХК
Хамрах хүрээ Монгол Улс - БНХАУ
Товч танилцуулга

Товч танилцуулга Эс Эф Экспресс нь анх 1993 онд Хятадын Гуандонг мужийн Шуньдө-д байгуулагдсан бөгөөд өдгөө 320 гаруй мянган ажилтан албан хаагч, 10500 гаруй салбар нэгж, 1400-аад бараа ангилан ялгах төв, 15000 орчим ачаа тээврийн машин, 30 гаруй онгоц бүхий агаарын тээврийн компаниараа дамжуулан Хятадын дотоодын болон олон улсын буухиа шуудангийн үйлчилгээ үзүүлдэг компани юм. Эс Эф Экспресс олон улсын шуудангийн үйлчилгээгээ өргөтгөн одоогоор Хонгконг, Макао, Өмнөд Солонгос, Сингапур , Малайз, Япон , Америк, Австрали , Вьетнам, Тайланд, Тайвань, Монгол зэрэг улсуудад үйлчилгээ үзүүлдэг өргөн сүлжээтэй компани болоод байна. Эс Эф Экспресс байгуулагдсан цагаасаа эхлэн үйлчилгээний чанарт анхаарлаа хандуулсаар ирсэн бөгөөд зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэд технологит суурилсан хамгийн хурдан шуурхай, найдвартай, итгэл даасан үйлчилгээгээрээ хэрэглэгчиддээ танигдсан шуудангийн салбарт тэргүүлэгч компани юм. Эс Эф Экспресс 2014 оноос Монгол Улсын Улаанбаатар хотод өөрийн салбарыг нээж БНХАУ-ын бүх хот суурин газар болон Ази номхон далайн орнуудад үйлчлэхэд бэлэн байна.

Холбоо барих "Монгол улс. Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг 6-р хороо. Нарны зам, Вэйллмарт худалдааны төв 2 дугаар блок Утас: 77303333,99087168
© 1995-2017
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ЗОХИЦУУЛАХ ХОРОО