Байгууллагын танилцуулга
Төрөл Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх
Байгууллагын нэр МКТранс ворлд ХХК
Хамрах хүрээ Монгол Улс - БНСУ
Товч танилцуулга

МК Транс Ворлд ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдаж, Монголын тээвэр зуучийн (агаарын/усан замын) салбарт дээд зэргийн НОУ ХАУ-г хуримтлуулан тээвэр зуучийн цогц байгууллага болох үндсээ тавьж ирсэн. Экспорт, импортын барааг татаж, хадгалж агаар ба усан замын тээвэрлэлт хийдэг тээвэр зуучийн цогц байгууллагын хувьд бид энгийн болон онцгой ачааны агаарын тээвэрлэлт, энгийн болон онцгой ачааны усан зам/газрын тээвэрлэлт хийдэг. Манай компани нь Солонгосын тээврийн нэгдсэн системтэй уялдсан өөрийн тээвэрлэлтийн системтэй ба өөрийн ачааны машин, өргөгч машин, агуулах бүхий, туршлагатай боловсон хүчнээр дамжуулан хэрэглэгчиддээ үйлчилгээг дээд түвшинд үзүүлэхээр бүх чадлаа дайчлан ажиллаж байна. Манай компани нь Монголын үндэсний тээвэрлэгч МИАТ ХК-ны ачаа борлуулагч агентаар хамтран ажилладаг бөгөөд IATA – ын гишүүн байгууллага билээ. Мөн тээвэр зуучийн байгууллагад байвал зохих техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан ба хүссэн үедээ хаанаас ч “илгээмжийн байршил шалгах” боломжтой цахим хуудастай. Түүнчлэн “Хаалганаас хаалганд” хүргэлтийн үйлчилгээ болон хэрэглэгчийн “Санал хүсэлтийн хуудас” зэргийг Монголд анх нэвтрүүлж, үйлчлүүлэгчдээ хүндэтгэсэн бодит үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна. Манай байгууллага ажилчдынхаа боловсролд онцгой анхааран МИАТ ХК-ын сургалтын алба, ХХЗХ-ноос зохион байгуулдаг сургалт, семинарт байнга идэвхитэй оролцдог билээ. Хойшид нийт үйлчлүүлэгч, хамтран ажиллагч байгууллагуудынхаа ачаа, шууданг улам шуурхай, чанарын өндөр түвшинд тээвэрлэхээр шинэ санаа уралдуулан, улам хичээнгүйлэн ажиллах болно.

Холбоо барих Монгол Улс, Улаанбаатар хот 171218 Хануул дүүрэг Буянт-Ухаа 35-1 Иргэний нисэнхий ерөнхий газрын урд. Утас: 91968809 менежер. Факс: 91807745 mkd.company@yahoo.com 91048809
© 1995-2017
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ЗОХИЦУУЛАХ ХОРОО