Байгууллагын танилцуулга
Төрөл Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх
Байгууллагын нэр Ландэкс ХХК
Хамрах хүрээ Монгол Улс - АНУ
Товч танилцуулга

Ландэкс компани анх 2000 онд байгуулагдаж байсан ба Олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компаний үндсэн зорилт бол хэрэглэгчдэдээ чиглэсэн уян хатан нөхцөл бүхий өндөр үр дүнтэй тээвэрлэлтийг зохион байгуулах зуучлах явдал юм. Ландэкс компаны туршлагатай хамт олон таны ачааг далайгаар, төмөр замаар, усан замаар, авто замаар тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулна. Манай компани гадаад болон дотоодын импорт экспорт транзитаар явах бүтэн болон хөргөлттэй контейнэр, түүвэр ачаа, задгай ачаа, аюултай зэрэг бүх төрлийн ачааны тээвэрлэлтийг найдвартай ,чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Бид тээвэр зуучлалын салбарт дэлхий даяар 50 гаруй гадаад зуучлагчтай хамтран ажилладаг бөгөөд таны ачааг Ази, Европ, Америкийн аль нь ч хамаагүй дэлхийн хаанаас ч тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн өргөн сүлжээгээр ажилладаг. Дотоодын тээврийн сүлжээний хувьд Ландэкс компаны төлөөлөгчийн газарууд Дархан, Эрдэнэт хотууд болон улсын урд хил Замын үүд Дорноговь аймаг, улсын хойд хил болох Сүхбаатар аймгуудад тус тус ажиллаж байна. Манай компани үргэлж хэрэглэгчиддээ чиглэсэн уян хатан бодлогыг баримтладаг ба тэр хэмжээгээрээ өөрсдийн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн нийцүүлж үйлчилгээнийхээ чанар идэвхийг тогмтол барьж байхыг хичээн ажилладаг. Бид таньд дэлхийн хаанаас ч олон улсын жишигт нийцсэн тээврийн зардалд суурилсан ашигтай өрсөлдөхүйц үнийн саналыг өгөх ба үүнд суурилсан орох гарах бүх төрлийн ачааны тээвэрлэлтийг гүйцэтгэж чадна. Бид түүнчлэн тээврийн компаниудтай гэрээгээр ажилладаг учраас дэлхийн хаанаас ч таны бүтэн чингэлэг болон загдгай ачааг шууд зуучлан тээвэрлэх боломжтой юм. Бидний үйлчилгээ таньд... Үйлчилгээ... Та бидэнд итгэж болно- Бид хэлснээ хийдэг Үйлчилгээ... Таны хэрэгцээ1-рт Үйлчилгээ... Таны ачааны тээвэрлэлтийг байнга мэдээлнэ Үйлчилгээ... Шийдэлд чиглэсэн –Таньд асуудал тулгарвал бид гарцыг хайж олно Үйлчилгээ...Таны ажлыг хөнгөвчилнө –Таны ачаа мэргэжлийн гарт Үйлчилгээ... Хэзээ ч зогсошгүй –Бидний үйлчилгээ 7 хоног 24цагаар таньд хүрнэ Бид таньд энэхүү үйлчилгээг санал болгож байна. Биднийг итгэж сонгосонд баярлалаа. Бид олон улсын түвшинд тээвэрлэлтэнд хамаарагдах бичиг баримтуудыг боловсруулж ачааны хөдөлгөөн бүрийг маш энгийнээр хянаж зохицуулдаг. Тээвэр зуучлал бол бидний үндсэн бизнес байсаар ирсэн. Тиймээс бидний үйл ажиллагаа улам мэргэжлийн шинж чанартай болж байгаа гэдэгт итгэдэг. Бидний зорилт хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг 100 хувь байлгахад чиглэгдэнэ. Бид 3 болон 4 дэх нийлүүлэгчээс тээвэр хийх боломжтой хүчирхэг зах зээлд чиглэсэн маркетингтай. Ландэкс компани үйлчлүүлэгчийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан логистик төлөвлөлт, тээвэрлэлтйн асуудлуудын шийдэж өгдөг. Манай дотоодын болон гадаадын тээврийн өргөн сүлжээ нь биднийг харьцангуй сайн логистик менежметтэй байхад тусалдаг. ОЛОН УЛСЫН ЛОГИСТИК ТЭЭВЭР Ландэкс компани таны ачааг хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээг дэлхийн хаанаас ч тээврийн ямар ч төрлөөр (төмөр зам, авто зам, агаараар, далайгаар) хийж гүйцтгэнэ. Бид бүтэн контейнэр(FCL), түүвэр ачаа(LCL), задгай ачаа, түргэн муудах болон аюултай ачаа зэрэг бүхи төрлийн ачаан дээр шуурхай найдвартай тээвэрлэлтийг хийнэ. Мөн түүнчлэн ачааны экспорт импорт , газрын үйлчилгээ, агаарын ачааны тээвэр даатгал, ачааны нийлүүлэлтийн талаар тогтмол шинэ мэдээллүүдээр хангах боломжтой. ДОТООДЫН ЛОГИСТИК ТЭЭВЭР Дотоодын тээвэр үйлчилгээний хувьд чмөн адил орон нутгуудад хаалганаас хаалганд хүргэх, контейнэр(FCL), түүвэр ачаа(LCL) тээвэрлэлт,түгээлт, сав баглаа боодол, тээвэр логистикийн даатгалын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ. МЭРГЭЖЛИЙН ТЭЭВЭР ҮЙЛЧИЛГЭЭ Бид дотоодын болон олон улсын экспорт импортын ачааны тээвэрлэлтийг өргөн хүрээ бүхий мэргэжлийн хамт олонтойгоор шийддэг. Бид таны ачааг холбогдох мэргэжлийн хүмүүстэйг хамтран шаардлагатай маркетингийн идэвхижүүлэлтийг хийн зах зээлд гарган зуучлахад туслалцаа үзүүлнэ. Бид таны ачааг гараас гарт хүргэх үйлчилгээг тээврийн бүх төрлөөр (төмөр зам, авто зам, агаараар, далайгаар) хийнэ. Мөн бид таны гаадад зах зээл рүү нийлүүлэх ачаан дээр агуулахын нэмэлт үйлчилгээг зуучилж агч болно. Бидний үйлчилгээ Далайн тээвэр - 7хоногийн үйлчилгээ - Импорт экспорт - Контейнэр(FCL), Түүвэр ачаа(LCL) - Задгай ачаа (Break Bulk) - Далайн тээврийн зууч компаниудтай урт хугацааны бат бөх хамтын ажиллагаатай - Өрсөлдөхүйц үнэ - Хэрэглэгчдэд чиглэсэн үйлчилгээ Далайн тээвэрлэлтээр олон жилийн туршлага бүхий манай логистик гадаад түншүүд таны ачаанд стандарт шаардлагад нийцсэн савбаглаа боодлыг хийж цаг хугацаанд найдвэртай тээвэрлэж чадна. Бид далайн тээвэрт дараах үйлчилгээг голлон хүргэж байна.  Экспортын цогц үйлчилгээ  Импортын цогц үйлчилгээ  Бүтэн болон түүвэр ачааны контейнэр боловсруулалт Бүтэн контейнэр: Хэрэв илгээгч 20 болон 40 футын чингэлэгт хийх хангалттай ачаатай нөхцөлд энэхүү бүтэн чингэлэг тээвэрлэлтийг сонгох боломжтой. Үүний тулд үйлчлүүлэгч бүтэн чингэлэгт төлөх тээврийн зардлаа бүрэн зөвшөөрсөн байх ёстой. Бүтэн чингэлэгийн ачаа их байх тусам нэгжид ногдох үнийн дүн багасна. Түүвэр ачааны контейнэр: Энэ нь агаарын ачааны зай ашиглалттай ижил тээвэрлэлт бөгөөд үйлчлүүлэгч бага хэмжээний ачаатай нөхцөлд контейнэрын боломжит зайд өөр нийлүүлэгчийн ачааг оролцуулан тээвэрлэх үйл ажиллагаа юм. Тухай бүрийн ачааны хувьд тээвэрлэлтийн зай багтаамжаас хамаарч ачааны тээврийн үнэ тооцогдох бөгөөд хэсэг үндсэн ачааны үйлчилгээ юм. Бид үйлчилгээндээ шаардагдах далайн тээврийн компаниудын тээврийн мэдээгээр тасралтгүй хангагддаг ба үүнд үндэслэн таны хүссэн чиглэлд тээврийн хугацаа, зардал болоод холбогдох мэдээллээр хангаж чадна. Улс хоорондын шуудан илгээлт Ландекс ХХК нь 2014 онд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Улс хоорондын шуудан илгээлтийн тусгай зөвшөөрөл авсан бөгөөд Шуудангаа Korean Airline, Turkish Airline, AirChina, Aeroflot зэрэг авиа компаниудаар дамжуулан дэлхийн улс орнуудаас агаарын илгээмж тээвэр хийдэг. Сүүлийн үед АНУ-ын хотуудаас бага оврын агаарын илгээмжийн тээвэр ихэссэн. Үүнд АНУ-ын Чикаго, Вашингтон Д.С зэрэг хотуудаас өөрсдийн харилцагч тээврийн компаниудаар дамжуулан долоо хоног бүр агаарын экспресс илгээмжийн үйлчилгээг зохион байгуулж байна. Илгээмжийн нэр төрлийн дийлэнх хэсэг нь хувийн зүйлс хувцас эдлэл, чихэр, хатаасан жимс, хэрэглээний хүнсний нэмэлт тэжээл зэрэг эзэлдэг. Мөн түүнээс багагүй хэсэгт бичиг баримт захидал орж байна. Экспресс илгээмжийн 90 хувь нь 0,5-5 кг хүртэлх жинтэй бөгөөд Улаанбаатараас дэлхийн бусад хотруу чиглэсэн агаарын тээвэр амжилттай хийгдэж байгаа. Mongolian Airlines, Korean Airline, Turkish Airline, AirChina, Aeroflot авиа компаниудын тээврийн үнийн судалгааг тодорхой хугацаа бүрт хийж үйлчлүүлэгчиддээ хамгийн бага үнийг санал болгодог.

Холбоо барих Баянгол 2 дугаар хороо, 2 дугаар хороолол,Вариете бизнес төв 2 давхарт-201 тоот Утас:305450
© 1995-2017
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ЗОХИЦУУЛАХ ХОРОО