Байгууллагын танилцуулга
Төрөл Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх
Байгууллагын нэр Хамаг Монгол хуралдай ХХК
Хамрах хүрээ Монгол Улс - БНСУ
Товч танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО: Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг дээд зэргийн түвшинд харилцагч бүрт шуурхай хүргэнэ. Манай байгууллага нь 2004 онд БНСУ-ын Сөүл хотноо “ Хамаг Монгол “ ХК нэртэйгээр анх Чингэлэг тээвэр /FCL/ ,түүвэр ачаа /LCL/, задгай ачаа /Break Bulk/, агаарын тээвэр, авто машин, хүнд машин механизм, тусгай тоноглол, тоног төхөөрөмж сэлбэг зуучлал, тээвэрлэлт, тээвэр зуучлал чиглэлээр байгуулагдаж байсан. 2010 онд Сөүл хотын захиргаанаас Олон улсын тээвэр зуучийн зөвшөөрөл бүхий / Certificate of lnternational Forwarding Business / 3433 тоот лиценз авсан. Товч танилцуулга: Өнөөдрийг хүртэл үндсэн чиглэлээрээ үйл ажиллагаа тогтвортой явуулж байна. Улмаар 2005 онд УБ хотод “Хамаг Монгол Хуралдай” ХХК нэртэйгээр гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр байгуулагдан 2014 онд Зам Тээврийн Яамнаас Төмөр замын тээвэр зуучлал эрх / Railway freight forwarding /, 2015 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос МУлс – БНСУлсын хооронд Улс хоорондын шуудан илгээмжийн “ Б” ангилалын тусгай зөвшөөрлийг тус тус авч Олон улсын техник технологид хүрсэн, чанартай, цогц, шуурхай үйлчлэхэд анхааран ажиллаж байна. Цаашид манай байгууллага МУ – БНСУ-ын зах зээл дээр зөв, үр ашигтай байрлал бүхий өргөн сүлжээтэй, үйлчилгээний өндөр чанарыг эрхэмлэсэн салбартаа тэргүүлэгч байгууллага болно.

Холбоо барих Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10-р хороолол, Блейк Хорс ХХК-ний байр 101 тоот. Утас: 99100068, 91090068, 70170068, Факс: 70176800, khamagmongol@yahoo.com
© 1995-2017
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ЗОХИЦУУЛАХ ХОРОО