Байгууллагын танилцуулга
Төрөл Шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ эрхлэх
Байгууллагын нэр Дөлгөөн Дэлгэрэх ХХК
Хамрах хүрээ Улаанбаатар хот
Товч танилцуулга

“Дөлгөөн дэлгэрэх” ХХК (KGB TEGBE) нь 2012 онд байгуулагдсан ба олон улсын стандартыг хангасан захиалгат хүргэлтийн үйлчилгээг эрхлэн явуулдаг. Бид БНСУ-ийн ачаа тээвэр логистикийн шилдэг байгууллага "KGB Logistics" группийн хүргэлтийн үйлчилгээний туршлага-ноу хау, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн мэргэжлийн хүргэлтийн “ТЭГБЭ” брэнд үйлчилгээг эрхлэн явуулж байна. Үйлчилгээний төрөл: - C2C: Хувь хүний ачаа илгээмжийн хүргэлтийн үйлчилгээ - B2C: Байгууллага болон хэрэглэгчдийн хоорондын бараа, бүтээгдэхүүн түгээлтийн үйлчилгээ - B2B: Байгууллага, салбар нэгжүүдийн хоорондын хүргэлтийн үйлчилгээ - Н2Н: Мэндчилгээт хүргэлтийн үйлчилгээ Бидний давуу тал: - 1400m2 талбайтай өдөрт 40,000 хайрцаг баглаа илгээмжийг ялгах хүчин чадал бүхий конвейрийн системтэй нэгдсэн терминал - Илгээмж бүртгэл мэдээллийн нэгдсэн систем болон илгээмжийг хүлээн авсан даруйдаа тээврийн баримтын баркодыг уншуулан мэдээллийн нэгдсэн системрүү дамжуулах боломжтой ухаалаг утасны аппликейшн - Онлайн захиалга-мэдээллийн www.kgbls.mn веб сайт - Хэрэглэгчтэй харилцах төв (7000-1000) - Зориулалтын 17ш ачааны автомашин зэрэг техник, технологийн шийдлийг бүрэн нэвтрүүлэн гараас гарт “ТЭГБЭ” брэнд үйлчилгээгээ чанартай хүргэж байна. “Бид хүргэлтийн үйлчилгээний стандартыг тогтоож, үйлчлүүлэгч бүрд баяр баясал, сэтгэл ханамжийг бэлэглэнэ.”

Холбоо барих Компанийн хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 5 хороо, Наадамчдын Зам-77, KGB байр Утас: (+976) 7000-1000
© 1995-2017
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ЗОХИЦУУЛАХ ХОРОО