UPost системийн танилцуулга

Шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн Upost системийн зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр болон улс хооронд илгээгдэж буй шуудангийн илгээмжүүдийг бүртгэлжүүлж , гаалийн байгууллагатай мэдээлэл солилцох замаар шуудангийн үйлчилгээний чанарыг сайжруулахад оршино. Түүнчлэн шуудангийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэд болон аж ахуйн нэгжүүдэд шуудангийн илгээмжийн байршлын лавлагаа болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын мэдээллийг нэг цэгээс авах боломж олгоно.

• Системд илгээмжийн мэдээллийг бүртгэснээр иргэд өөрийн илгээсэн илгээмжийн байршлын мэдээллийг үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас үл хамааран нэг цэгээс авах боломжтой болно
• Үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулсанаар шуудангийн байгууллагуудын дунд чанар дээр суурилсан эрүүл өрсөлдөөн бий болох орчин бүрэлдэнэ.
• Шуудангийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэдэд уг салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах бололцоотой болно.

© 1995-2017
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ
ЗОХИЦУУЛАХ ХОРОО